RSS FEED

She's broken, He's OK

Эмэгтэй хүн өөрийг нь хайрладаг хэн нэгэнд сэтгэл, зүрхээ зориулах нь илүү хялбар юм. Ихэнх эрчүүд харж дурладаг бол бүх эмэгтэйчүүд дасаж дурладаг ажээ.
Бүсгүйчүүд үргэлж халамж, хайрыг үгүйлдэг. Тэдэнд хязгааргүй их халамж, анхаарал хэрэгтэй. Чи түүнээс зүгээр л ядарч байгаа эсэхийг нь асуух хэрэгтэй, өдрийн хоолны цагаар "юм идсэн үү, эрүүл мэндээ бодох хэрэгтэй шүү" гэж хэлэхэд л болно. Ханиад хүрсэн бол эдгэсэн эсэхийг нь лавла, эдгэхгүй байвал эм авч өг, эсвэл зүгээр л ингээд эмчилчих гэж хэлэхэд л болно. Түүнд зориулж дуу дуул, солгой ч сайхан сонсогдоно. Сайхан үгсийг сардаа ганц хэлэх хэрэггүй. Нуух хэрэггүй дээ, сайхан санагдсан бүхнээ хэл, хэлэх боломжтой үедээ хэл, боломжийг ашиглах бүрт чинь боломж нэмэгдэнэ.
Сайхан үгсийг чинь дахин дахин сонсохыг хүсэх бүсгүйн сэтгэл бага багаар итгэл алдарч, алдарсан итгэлээ эргүүлэн авах гэж цагаан цаасан дээр хар бэхээр бусдын гараар сийрүүлэн бичсэн захидлыг чинь дахин дахин задладаг юм. Гэвч нэгэнт дахин сонсохгүй, уншихгүйгээ мэдсэн эмэгтэй аргаа барахдаа захидлыг шатаасан ч түүний зүрхэнд үлдсэн мөнхийн бичээсийг арилгаж чадах зүйл үнэндээ үгүй билээ.
Хүлээлт бага хайрыг бөхөөж, их хайрыг бадраадаг нь цорын ганц үнэн.
Бүсгүйн чамд зориулсан сэтгэл өөр хэнд ч зориулагдаагүй, мөн өөр хэнд ч зориулагдахгүй цорын ганц атал түүнд итгэхгүй байх шалтгаан дахиад үлдлээ гэж үү. Үүрд ганцхан чинийх гэсэн үгэнд хувирах итгэл үзэгдлээ гэж үү.
Эмэгтэй өөрийн олж харсан сайхнаа батлах гэж бусдаас асуудаг, бусдын үгэнд урамшин өөрийнхөө сайхныг мэдэрч, өөртөө итгэлтэй өнгөлөг явдаг. Эмэгтэйг байгаагаар нь олж харсан, яг байгаагаар нь хайрласан залуу түүний илүү сайхан болохыг, ганцхан залууд зориулж инээмсэглэхийг харах тавьлантай ажээ.
Залуу илүү сайхныг эрэн одоход, эмэгтэй өөрийгөө буруутган үлдэнэ. Залуу хэн нэгнийг харж дурлахаар нисэн одоход, бүсгүй дассан сэтгэлээ аргадах гэж хичээсээр, цаг хугацаанд элэгдэнэ.
Read more...

Хэврэг шаазан...

Тэр шаазанг шилний цаанаас зөндөө удаан харж зогссонсон. Хүрэх боломж, авах боломж олдоход хязгааргүй их баярлаж билээ. Шаазанг хараад зогсох нь тун сайхан, гартаа барьж үзэхэд тавьмааргүй. Гэвч түүнийг бариад зогсож байхад тэр өөр тийшээ харахыг зөвшөөрдөггүй. Дарс сөгнүүлэх дуртай. Дарс хэдий амттай ч нөхцөл нь нэг л биш. Тэгсэн ч сайхан, бас холдмооргүй. Шаазан дэндүү хэврэг. Анхаарлаа багахан холдуулахад гараас минь унаж хагарах аюултай, яг үнэндээ шаазан хагарахыг хүсээд байх шиг. Шаазанг алдчихсан, гэхдээ хараагүй, хагарсан байж мэднэ, эргэж харахаас эмээнэ...
Read more...
Ёоо зүрх ямар ядаргаатай эцэж цуцалгүй, завсарлалгүй ажилладаг юм бэ, амардаггүй юм байна. Нэг хэмнэлээр уйтгартай цохьлоод л цохьлоод л байдаг юм байна. Ханиад хүрсэн биш, миний төлөө тасралтгүй цохьлох зүрхээ өрөвдчихлөө.
Read more...

Хүлээж биш хүсэж амьдаръя

Амьдралын зах зухаас бага зэрэг ойлгож эхлээд байх шиг. хэхэ. Урьд нь би амьдрал хүрээд ирэхийг хүлээгээд тайван амгалан суудаг байжээ. Тулгараад ирэх үед нь хөөрхөн хариуг нь барьчихаад сууж байдаг амгалан нөхөр байжээ. Харин одоо өөрөө тэмүүлж амьдрах ёстой гэж бодлоо. Амьдралд ирэхийг нь хүлээх хэтэрхий амархан боловч төгсгөлд нь хийгээгүй зүйлс маш олон үлдэх болно. Амьдралыг сөрнө энээ тэрээ гэж эсэргүүн юм ярихгүй ээ. хэхэ. Тайван суугаад туулж болох хэдий ч би яг энэ л насандаа олон олон зүйлийг үзмээр байгаа тул суулгүйгээр гүйж амьдрахаар шийдлээ. Бурхан минь надад дуусаж дундрашгүй их эрч хүч хайрлаач...
Read more...

Түүнд зориулав...

Архи ямар ч хоргүй гэнээ. ЛОЛ. Битгий тэнэгт


Р.Чойном: АРХИ /шүлгийн хэсгээс/
...Аагий нь хэлэх юм бол Гучин найман градус,
Аашийг нь хэлэх юм бол Гучин найман алдаа.
Андуухан хэлэх юм бол Гучин найман нас,
Ахиухан хэлэх юм бол Гучин найман үхэл!
Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн.
Улайж халах үедээ би хамгийн баян.
Унтаад сэрэх цагт мөнгө ч үгүй, нөхөд ч үгүй,
Ухаан бидэн хоёр бие биеэн олохгүй...



Архи эрүүл мэндэд хамгийн хортой гэж угаасаа мэдэж л байгаа биздээ. Мэдрэлийн систем, зүрх судас, нүд, элэг, бөөр гээд ер нь нөлөөлөхгүй юм гэж байхгүй. Царайгаа толинд хардаа, хөөрхий арьс хүртэл архины нөлөөгөөр хүнийхээс өөр болцон байгаа биз дээ.

Шудрагаар өөрийгөө өмгөөлөн хамгаалахгүйгээр, өөртөө дүгнэлт хийгээд үзье. Би чинь хэн билээ? Магадгүй би том болох гэж хэт яарсандаа жүнзтэй дарсанд дурлан, үеийн олон залуусын ард нь үлдчихгүй, тэдэнд сул дорой харагдахгүй гэж ууж эхэлсэн байх. Амт нь эхлээд гашуун байсан, шар айраг гэгчийг морины шээстэй зүйрлэж явсан, (ууж үзээгүйн байж шээснийх нь амтыг мэддэг наасан) тэгээд шоолуулсан. Сүүлдээ уумаар санагддаг болсон, намайг алгасахаар үл тоосон юм шиг санагддаг байсан, бүгд тасраад унахад хамгийн сүүлд нь үлдэх гоё байсан, шилдэг (архаг) архичдын хамтлагийг нөхдийнхөө дунд байгуулж явсан. Гэвч би юуг мартав.

Хуулиар бол би 21 хүрээгүй, ууж наргиж болох цаг нь болоогүй. 21 гэдэг зүгээр л тавьсан тоо биш. Үүнээс өмнө хүн хүн хэвээрээ байгаасай л гэж, ухаан суугаагүй байхдаа амьдралаа буруу зурж эхлэхвий гэж сэрэмжлэн сэрэмжлэн балчирдуулж тавьсан нас. Гэхдээ нас бол зүгээр л тоо би 21 хүрсэн ч уухгүй.

Ижийдээ би согтуу очиж зүрхлэхгүй, үнэртүүлж ч зүрхлэхгүй, уусан гэж бодогдуулахыг ч хүсэхгүй, ижий минь ч тэгэж бодохгүй, санахгүй, төсөөлөхгүй, түүний нүдэнд би бол найзуудтайгаа нийлж юм ярьж инээлдэх дуртай, дэлгүүрт ороод хүссэн зүйлээ авахаар улайрдаг эрх бяцхан жаал. Үеийнх нь хүүхдүүд хүмүүжилгүй болж байгаа, гэхдээ миний зулзага хүн чанараа гээхгүй, архинд ойртохгүй, амсахгүй, найзууд нь сайн хүүхдүүд шахаж тэнэгтэхгүй. Мишээгээд өнгөрөх хөвгүүний мэндийн зөрүүнд нь дасчихаад тоогдолгүй өнгөрсөн өдрүүдээ төгсгөл мэт санаж, амьдралыг дэндүү өчүүхэнээр бодож яг үнэндээ тэнэгтэж явсан. Тэнэг байгааз, тэрмуу байхгүй байсан ч гэр бүл, ах, эгч, дүү, хайртай аав бас ээж чинь байгаа. Хорвоо тэр чигээрээ хөмөрсөн ч намайг гэсэн сэтгэл нь үүрд хэвээрээ хадгалагдах цор ганц хүн ижийнхээ төлөө эрүүл саруул өв тэгш сайхан амьдрах учиртай тул хар ус гудран цагаан сүүнийх нь хариуг умартах хэрэг байна уу.

Амьдралд энэ байтугай л тохиолдоно. Хэцүү хүнд амьдралыг үзсэн гэж хэлэхгүй. Гэвч буурлуудаас минь хойш зовж зүдрэн, унаж бүдэрч яваа эцэг эхийнхээ амьдралыг дэндүү сайн харсан болохоор чиний ч миний ч амьдралд одоо жаргалтай гэрэлтэж байгааг мэдэж байна. Хаягдаа л биз, хаясан л биз тэглээ гээд ууж сэтгэлээ тайвшруулна гэдэг чинь монгол хүнд хэзээнээсээ байгаагүй, солонгос кино, шилтэй хорыг дагаж орж ирсэн зүгээр л олдмол зүйл түүнийг дуурайх хэрэггүй. Амьдрал алаг л гэнэ, зовлон жаргал ээлжилдэг л гэнэ, гэхдээ энэ алагхан хорвоод хартай тал нь дийлэнх юм билээ. Тэртэй тэргүй ирэх хар тал их тул өөрийн гараар өнгө алаг хэсгийг нь архиар булхан харлуулахгүйг хичээе.

Ирээдүйд би энхрий үрийнхээ ээж нь болно, чи аав нь болно. Уудаггүй байсан гэж сайрхаж ярьж чадвал үр чинь архинаас айж түүнээс хол явна, энэ талаар ярьж зүрхлэхгүй архичин болчихгүйн тулд одооноос биеэ хичээ.

Эцэг эхийнхээ зовж, зүдрэн, үгүймаа гэхэд хөдөлмөрлөж олсон мөнгөөр насаараа архи авч гудрахгүй нь үнэн, нэг л өдөр өөрийнхөө хүүхдэд тийм мөнгө өгч зүрхлэхгүй нь үнэн, өнөөдөр ч маргааш ч гэр бүлдээ гударсан царайтай харагдаж зүрхлэхгүй учир одоо бодож үзээд маргааш гэж хойшлуулалгүй, даваа гаригаас эхлье гэж саналгүй, за яахав маргааш сүүлчийнх гэж бодолгүй зүгээр л өөрийнхөө төлөө ганц удаа ч болов өөрийгөө хазаарлах хэрэгтэй шүү.

Гүй ээ энэ гүүгл ах чинь яасан ч их юм мэддийн. Хэрэгтэй хэрэггүй юмаар дүүрсэн гар байна. Архины талаар жаахан юм олж мэдэх гэсэн чинь зөндөө л их юм гарч иржийн. Архичин болчихож уу гээд эндээс уншаад үзсэн дээр байхаа. Хөөрхий дөө архичид минь.

Бас ингэж байна.
Яагаад “тасардаг” вэ?
 Бид архи уугаад юу ч санахгүй болсноо “Кадр тасрах” гэж ярьдаг. Энэ бол цусанд орсон спирт тархи­ны дурсамж хураах хэсгүүдийн ажиллагааг тасалдагтай холбоотой үзэг­дэл. Энгийнээр бол тар­хины ажил­лагааг “Стоп” болго­чихлоо л гэсэн үг. Тиймээс “тасарсан” үедээ юу ярьж, юу хийснээ хүн эргээд санадаггүй. Нэгэнт дурсамж хураах хэсгийн ажиллагааг тасалж байгаа энэ үзэгдлийн дараа хүний тархинд хадгалагдаж байсан нэлээн тооны мэдээлэл оргүй арчиг­даж болдог.
Бид яагаад агсамнадаг вэ?
 Хүний биед спиртийг задал­даг фермент гэж байдаг. Монгол үндэстэнд тэр фер­мент дутмаг гэнэ. Франц, Герман, Орос зэрэг үндэс­тэнд бол биднийхээс илүү фермент байдаг. Энэ нь бидний биеийн онцлог, том багаас хамаар­на. Угаас жижгэвтэр биетэй бидний хувьд архинд донтох өвчинд маш хурдацтайгаар ордог байна. Үүнээс гадна нийгмийн болон хувь хүний асуудлууд хэтэр­­хий овоорсон, тэр бүхнээс өөрийгөө ухаалгаар чөлөөлөх чадвар дутуугаас архи уугаад агсам тавих хэлбэрээр түүнийг шийдэх гэж оролдох нь элбэг байдаг байна.


Өөрийнхөө төлөө хайвал өчнөөн л юм байна.Link



Read more...

Өөрчлөлт

Бүхнийг заавал зөв хийхийг хичээдэг. Гэхдээ тийм байх хэрэггүй. Одооноос бие даан шийдвэр гаргаж байх болно. Надад гоё санагдсан замыг сонгоод л. Өнгөрсөн бүхий л хугацаанд бусдын үгийг сонсож иржээ. Одоо өөрөө гоё гоё шийдвэр гарганаа. Жинхэнээсээ таалагдаж л байвал байсан зүйлсээ алдсан ч яах вэ хэхэ. Магадгүй амьдралдаа анх удаа жинхнээсээ жаргалтай байх чинь. Одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ дээ. Өөрийгөө олж авах урт замд гарна, ёстой гоё :D
Read more...
Эрчүүд миний тухай 0-2% мэдэж байх үедээ миний танилууд байдаг. Энэ хэсэг минь маш нээлттэй. 3-10% хүртэл миний найз байх болно. Цаашлаад 15% хүртэл миний сайн найз болж намайг ойлгож эхлэнэ. Үүнээс цааш улам ахих тусам миний ямар гайхалтай хүн болохыг мэдэж бусдаас өөр гэдгийг нь мэдэрч улам үр сонирхолыг нь татан 20%-д хүрэхэд магадгүй тэр өөрийгөө надад дурласан(сайн, хайртай) гэж итгэж эхлэнэ. Гэхдээ миний тухай 21% мэддэг болсон тэр үедээ зүгээр л зайгаа барихыг хүсдэг бололтой. Цаашаа юу болж болохыг мэдэхгүй. Хэн ч цаашаа яваагүй.
Read more...

Өрөө

Байдгаараа л... Ихэнх хүмүүс яг ингэж л амьдардаг. Гэр, сургууль эсвэл гэр, ажил гээд л хүн бүрт өөрин амьдралын хэмнэл бий. Харин миний хувьд өрөө, өрөө л байна. Энэ 2 өрөө хоёулаа хүйтэн. Энэ өрөөнд нь байхдаа би тэр өрөөний тухай боддог. Тэнд байгаа хүмүүсийн тухай бодож, тэднийг санаж, уулзаж ярилцахыг инээлдэхийг хүсдэг. Тэр өрөөнд очоод маш олон зүйлийг хийж амжуулна даа гэж санадаг. Энэ өрөөнд бол юм хийнэ гэж байхгүйн байна гэсээр энэ өрөөгөө харааж зүхэж, эндээс хурдан явахыг хүсдэг. Харин тэр өрөөнд очоод байдал яг эсрэгээрээ болж хувирна. Энэ 2 өрөөнд инээгээд л байж байдаг, Лхамаа битгий уурла, битгий бухимд гэж дандаа хэлдэг тэр бүх хүмүүст би зөндөө их хайртай, гэвч бас яг тэр хэмжээгээрээ дургүй. Энэ өрөөнд байхдаа тэр өрөө нь дулаахан гэж санана, тэр өрөөнд байхдаа энэ өрөөг дулаахан байгаадаа гэж бодохоос хурдхан гүйгээд очмоор санагдана.
Эхний өрөө, энд би өөрийнхөө ямар арчаагүй, юу ч хийж чаддаггүй, өчүүхэн бодолтой, хөгийн амьтан болохоо мэдэрдэг. Надаас бусад нь их мундаг. Тэд надад зориулж зөндөө их юм хийсэн. Эцсийн амьсгал хүртлээ намайг гэсэн сэтгэл нь хэзээд хэвээр үлдэх, зөвхөн үнэнийг ярьдаг, бас үглээ хүмүүс.
Нөгөө өрөө, энд би бусдын ямар арчаагүй, юу ч хийж чаддаггүй, өчүүхэн бодолтой хөгийн амьтад болохыг мэдэрдэг. Гэхдээ тэднээс сурах юм дэндүү их, ядаж л би яг тэдний нэг юм шиг харагдах аргыг гаргууд суралцаж байна, эсвэл тэдний түвшинд ойртон унаж байна. Тэд нар зарим зүйлийн талаар ярьж чаддаг, гэхдээ надаас маш олон зүйл асуудаг.
Энд ч, тэнд ч бүгдээрээ их дураараа. Үргэлж надаас зөрцгөөж байдаг. Сэтгэлд минь нэг л таарч өгдөггүй, яг над шиг боддоггүй болохоор нь би байгаа өрөөндөө байнга л бухимдаж байдаг юм.
Эхний өрөөнөөс би гармаар байна, өөр өрөөнүүдэд очмоор байна. Энд их бөгчөм юм агаар алга, энд их хүйтэн юм халаалт ч алга. Бас их түгшүүртэй, чшшш чимээгүй. Нөгөө өрөөндөө орж гардаг л болмоор байна. Тэнд бодож байснаасаа, бас байх ёстойгоосоо их цаг зараад байна. Авахаа авсан бол өгч чадах бүхнээ өгөх гээд байлгүй иргээд ирье ээ гэж хэлээд түр гарч бай.

Өрөөнөөс өөр юм руу зорин алхдаг болохыг хүсье...
Read more...

Look to the Past

Өнгөрсөнд бичсэн бүхнээ өнөөдөр уншиж үзлээ. Төрсөн сэтгэгдэлүүд минь. Өнөөдрийг өчигдөр болоход одоо бичсэн бүхэн минь ч өнгөрсөн дэх сэтгэгдэл болон үлдэнэ. Өнгөрсөн, одоо, ирээдүй, тун төвөгтэй юм... Би одоо цагийг илүү чухалчилдаг, даанч баригдаж өгөхгүймөө. Саяхан эхэлсэн сар минь дуусах гэж байгаам байна шүү дээ. Өөөөөөөөө бүр хадуурчлаа...


12/11/09
Амьдрал. Аз жаргал. Бодол. Үйл явдлууд. Сэтгэгдэл. Дурсамж.... бичих л гэж нээсэн хуудас шүү дээ.

12/12/09
Би бодлоо л доо

Амьдралыхаа хамгийн чухал хүнийг хүлээж байна. Олон хүмүүс дундаас хамгийн чухал байх хүнээ сонгох болно....
Хүлээсэн тэр хүн минь хугацаанаасаа өмнө ирчихээд, сонголтонд минь итгэж ядан "Яасан" гэсээр зогсож байна. хэхэ

12/13/09
Ажлыг хожиж болдоггүй.
А=P*t...
Гэнэт эргэн санаад мартчихсан явсан өөртөө гомдов. Ашигт үйлийн коэфциент бас их чухал шүү. Хэрэггүй ажилд дэмий цаг, чадлаа зарах хэрэг юу байна гэж л. Бас энэ постыг бусдад хандан бичиж байсан бололтой. Тэдэнд тайлбарлаж, харин одоо өөрөө уншаад өөрийнхөө бичсэн эсэхэд эргэлзэж сууна.

12/15/09
Юу юунаас илүү өөртөө хайртай.
Заримдаа бусдын төлөө өөрийгөө золиосолж байгаам шиг санагдах үе байдаг, гэхдээ юу гээч үгүй шдээ, тэгсэнийг чинь хэн ч мэдэхгүй өнгөрчих байсан бол чи хэзээ ч тэгэхгүй, бүр ядахнаа л өөртөө сайн хүн мэт сэтгэгдэл төрүүлэх гэсэндээ бусдын төлөө юм шиг үйлдэл хийдэг биш гэж үү.
Гэхдээ би одоохондоо эргэлзэж байна. Чамаас илүү өөртөө хайртай эсэхдээ, өөрөөсөө илүү хайрлаад байна уу, юу юунаас илүү өөртөө хайртай юу, эсвэл юу юунаас илүү чамд хайртайн болуу............
Нөгөө юу, цаг хугацаа л харуулах байлгүй дээ тээ. Өнгөрсөний асуултанд ирээдүй л хариулдаг шд.

12/22/09
Neg iim bodol
Балчир зүрхийг дурлал тогших мөчид бичсийн боловуу, хэн нэгний бичлэгийг уншчихээд өөрийнхөө бодол руу хөрвүүлцийн болов уу хэхэ. Аймар чухал үгтэймаа. Тэр 9 эхнэртэй залуугийн тухай сонсчихоод л бичсэн хэрэг байх л даа. Лаг залуу байна шүү гэж бодоогүйн байхдаа. нтр. Хаха.
Дурлал, хайрын ялгааны тухайд одоо ч ингэж л бодож байна.
Yer ni durlal yavaadnaa hair boldog bolov uu. tegeheer durlasan uydee buruu alham hiichihgui l yumsan. Jinhene hairaa olchihvol aldchihgui l yumsan.

12/27/09
Bi amidraliin gol dur
Болдын "Амьдралын гол дүр" дууг сонсчихоод бичиж байсан. Миний дуртай бичлэгүүдийн маань нэг.
Bi hamgiin chuhal hun, salhi minii tuluu uleej, modod minii l tuluu nahialj, navchis namaig guniglahad gandaj, tsetsegs namaig bayrlahad delgerne, zurh buhen namaig gantsaarduulahguin tuld tsohilno, hun bur minii tuluu hudulmurlunu....
Amidraliihaa buh tuslah durd hairtai
Хүн бүр өөрийнхөө амьдралын гол дүр шүү дээ. Би тэдний хувьд сайн туслах дүр байхыг л хүснэ.

12/28/09
Suuder
Bi suuder... Namaig martaj bolno, sanaj bolno, sanaad ashiglaj bolno. Gehdee bi uurchlugduhgui, hohirohgui, hojihgui... hereg boloh uyd chin alga boloogui l baina.
Urgelj nar tusdag haluun orond amidrahsan...
Хэрэгтэй цагтаа хэрэгцээгээ хангана, хэрэггүй үедээ хэл усгүй алга болно. Үнэндээ тэд нар хэн юм бэ? Миний муусайн танихгүй танилууд. Намайг таньдаг гэж боддог, үнэндээ юу ч мэдэхгүй мангарууд. Би ч гэсэн чиний талаар юу ч мэдэхгүй, гэхдээ надад чамайг ашиглах хэрэг байхгүй, чамаас угаасаа авчмаар юм байхгүй. Намайг чи муулаад байлуу, тиймээ над шиг амьтнаас тусламж гуйдаг чи бүр арчаагүй шдээ..... Сүүдэр юм ярьдаггүй, би ч бас гомдоллохгүй. Ярьсан ч чамд л лав биш............

12/28/09
HAPPY NEW YEAR
Зүрхний шархыг цаг хугацаа бага багаар эдгээдэг юм билээ. Гэхдээ шарх эдгэсэн ч сорви үлдэх л байхдаа.

Сорви уу, бараг л арилцандөө. Түүнтэй холбоотой дурсамж гэхээр зүйл байхгүй болж, холбоотой байсан зүйлст нь өөр өөр дурсамж нэмэгдэж, чамайг биш өөр зүйлсийг санагалзах болсон. Гэхдээ ижил нэртэй хүмүүс нь хүртэл өөр харагдаж, чамаас өөр юуг ч илэрхийлдэггүй зүйлс тааралдахад нөгөө муу сорви чинь жоохон хөндүүрлэдэг л дээ. кккк. Хэзээ ч мэдэхгүй, мэдээд ч итгэхгүй л дээ чи. 2009 оны хамгийн чухал үйл явдал юумуу даа. Том болж байхгүй юу цаа чинь. нтр.
Юу гэждээ, сургуулиа төгссөн нь хамгийн чухал байдын байгааздээ. хэхэхэхэхэ

to be continued....



Read more...
Бас л айхтар жил байлаа шүү. 2010 он ололт амжилт, олз омог, бахархал, гутрал гуниг, хөгжил дэвшилээр дүүрэн жил байлаа гэж. Мөн ганцаардал дүүрэн дүүрэн...


Он эхэлхэд амралт зэрэг эхэлсэндээ. Унтаж идаж зурагт үзэн сууж байтал дуусцан байгаам чинь бүтэн нэг сар. Амралт ихэдвэл хүн юу ч хийдэггүй байж мэдэх юм гэсэн дүгнэлтэнд хүрж байгаам. Ингэж байтал оюутан насны 2 дахь семистер, анхны жилийн төгсгөл үе эхэллээ. Хичээлээ хийгээ л, инээж хөхрөөд л яваад байлаа. Нэг өдөр бодож үзлээ. Танихгүй найзуудын тухай... Өмнөх семистерт нь чухам л найз нөхөд болоод хамтдаа гэлдрээд байсан хүмүүс яасан? Тааралдвал хараагүй дүр эсгээд л зөрөх нь энүүхэнд. Мэдэхгүй хүнээ мэддэг юм шиг л бусдад ярих нь элбэг. Тэгээд л бөөн бөөн шинэ танилууд, баахан л танихгүй найзууд. Тэдэнд хүч хөдөлмөрөө соруулсан ч зүгээрээ би хохирохгүй. Семистер ч нэг л мэдэхэд дуусч, би 6 сарын тэр нэгэн өдөр Өвөрхангай аймгийн Хархорин хотыг огт танихгүй өмнө нь харж ч байгаагүй 50 хүний хамт зорьлоо. Энэ бол ШУТИС-ийн Оюутны Холбооноос зохион байгуулсан зуны 7-р сургалт семинар байлаа гэж. Тэнд би сургуулиараа бахархах сэтгэлтэй болсон, бас өөрийгөө нэлээд чамлангуй сэтгэлтэй буцаж ирсэн юм. Зиа ингээд зуныг дүүгээ харж харалж борлон таргалж өнгөрүүлсэний эцэст би нийгмийн идэвхээ нэмэгдүүлэх шийдвэрт хүрж ингээд энэ шийдвэр маань энэ оны сүүлийн 4 сарын амьдралыг минь шийдчих шив дээ. Олон сайхан найз нөхөд, ах эгч, дүү нартай боллоо гэж. Хичээл сурлагын тал дээр надад алдсан зүйл байж болох ч амьдралд хэрэг болох олон зүйлийг сурч авч байна гэдэгтээ итгэж байна. Надад сурч мэдэх учиртай олон зүйл байсныг мөн надад төсөөлж болох өөр ирээдүй байгааг ойлгуулсан 4хөн сар. Гэхдээ энэ хугацаа бага юм шиг боловч асар их зүйлийг амжуулсан урт хугацаа байлаа.
Энэ жилд олж авсан ололт амжилт байнаа байна. Гэхдээ л би их ганцаардсандаа. Бүх зүйл хуучнаасаа тэс ондоо болохын хэрээр ганцаардал улам мэдрэгдсээр. Ингэлээ гээд би хуучин шигээ гутрахгүй ээ. Бүгдийг өөрөө чаддаг биеэ даасан хүн болмоор байна. 2011 он их хөдөлмөрийн жил болох болтугай. 2009 оны төгсгөлд хэлж байсанчлан 2010 он завгүй жил байлаа гэж. Зиа ингээд Лхамчкадаа амжилт хүсье. Эрчтэй, хүчтэй, зоригтой, авхаалжтай, сэргэлэн байх болтугай хэхэ. Good luck

Read more...
Return top