RSS FEED

She's broken, He's OK

Эмэгтэй хүн өөрийг нь хайрладаг хэн нэгэнд сэтгэл, зүрхээ зориулах нь илүү хялбар юм. Ихэнх эрчүүд харж дурладаг бол бүх эмэгтэйчүүд дасаж дурладаг ажээ.
Бүсгүйчүүд үргэлж халамж, хайрыг үгүйлдэг. Тэдэнд хязгааргүй их халамж, анхаарал хэрэгтэй. Чи түүнээс зүгээр л ядарч байгаа эсэхийг нь асуух хэрэгтэй, өдрийн хоолны цагаар "юм идсэн үү, эрүүл мэндээ бодох хэрэгтэй шүү" гэж хэлэхэд л болно. Ханиад хүрсэн бол эдгэсэн эсэхийг нь лавла, эдгэхгүй байвал эм авч өг, эсвэл зүгээр л ингээд эмчилчих гэж хэлэхэд л болно. Түүнд зориулж дуу дуул, солгой ч сайхан сонсогдоно. Сайхан үгсийг сардаа ганц хэлэх хэрэггүй. Нуух хэрэггүй дээ, сайхан санагдсан бүхнээ хэл, хэлэх боломжтой үедээ хэл, боломжийг ашиглах бүрт чинь боломж нэмэгдэнэ.
Сайхан үгсийг чинь дахин дахин сонсохыг хүсэх бүсгүйн сэтгэл бага багаар итгэл алдарч, алдарсан итгэлээ эргүүлэн авах гэж цагаан цаасан дээр хар бэхээр бусдын гараар сийрүүлэн бичсэн захидлыг чинь дахин дахин задладаг юм. Гэвч нэгэнт дахин сонсохгүй, уншихгүйгээ мэдсэн эмэгтэй аргаа барахдаа захидлыг шатаасан ч түүний зүрхэнд үлдсэн мөнхийн бичээсийг арилгаж чадах зүйл үнэндээ үгүй билээ.
Хүлээлт бага хайрыг бөхөөж, их хайрыг бадраадаг нь цорын ганц үнэн.
Бүсгүйн чамд зориулсан сэтгэл өөр хэнд ч зориулагдаагүй, мөн өөр хэнд ч зориулагдахгүй цорын ганц атал түүнд итгэхгүй байх шалтгаан дахиад үлдлээ гэж үү. Үүрд ганцхан чинийх гэсэн үгэнд хувирах итгэл үзэгдлээ гэж үү.
Эмэгтэй өөрийн олж харсан сайхнаа батлах гэж бусдаас асуудаг, бусдын үгэнд урамшин өөрийнхөө сайхныг мэдэрч, өөртөө итгэлтэй өнгөлөг явдаг. Эмэгтэйг байгаагаар нь олж харсан, яг байгаагаар нь хайрласан залуу түүний илүү сайхан болохыг, ганцхан залууд зориулж инээмсэглэхийг харах тавьлантай ажээ.
Залуу илүү сайхныг эрэн одоход, эмэгтэй өөрийгөө буруутган үлдэнэ. Залуу хэн нэгнийг харж дурлахаар нисэн одоход, бүсгүй дассан сэтгэлээ аргадах гэж хичээсээр, цаг хугацаанд элэгдэнэ.

1 comments:

Anonymous

tsarai bol anhnii setgegdel. harin dassan hoino tsarai ni yamar ch hamaagui bsniig suuld eregtei oilgono.

Return top